Дархлаажуулалтын эмнэлгийн тусгай галт тэргийг аялуулна
УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор шугам замаар дахин эмнэлгийн тусгай галт тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ сарын 20-ноос буюу маргаашнаас аялуулж эхлэхээр болжээ. Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байгаа аж. Эмнэлгийн тусгай галт тэрэг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд “Файзер” болон “Синофарм”, “Спутник-В” вакцинуудаар дархлаажуулах юм байна. Дархлаа сэргээх нэмэлт тун нь Ковид-19 халдварт цар тахлын хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа юм.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed